Aki no Ame : Nail News ~ 3

Nail News ~ 3

Өнөөдөр фб хуудасанд маань нэгэн охин хумсны ургалтын талаар зөвөлгөө хүргээчээ гэсэн мэссэж явуулсан бйасаны дагуу энэ удаагийнхаа мэдээг бэлдлээ


Хумс 1 өдөрт хэр зэрэг ургадаг вэ?

Өдөр болгон хумсаа хараад ургаж байгаа нь илт мэдэгддэг үү?

Ихэвчлэн бид " 1 харахад л урт болчихсон байсан" гэж боддог.

Эрүүл биетэй хүний хумс дундажаар -

Гарын хумс : 0,1мм /өдөрт/

Хөлийн хумс : 0,05 - 0,08мм /өдөрт/ ургадаг байна.

1 өдөрт 0, 1мм гэвэл 10 өдөрт 1мм, 1 сард ердөө л 3мм гэсэн үг.

Харин бүсгүйчүүд бид өдөр болгон урт сайхан хумстай явахыг хүсдэг.

Тэгвэл хумсаа хэрхэн урт сайхан ургуулах вэ гэдэг бяцхаан зөвөлгөөг хүгэе.

Хамгийн энгийн арга : Хумсны мах

Хумсны мах бол хумсыг өргөн урт харагдуулах гол зүйл.

  Усанд буюу ваннтай халуун усанд суухадаа аль болох гараа ил байлгалгүй усандаа хийж зөөлөрүүлнэ. Уснаас дөнгөж гарсаны дараа хумсны мах зөөлөрсөн байх үед хумсны махаа хурууны өндөгөөрөө эсвэл зөөлөн алчуур зэргээр уг руу нь түлхэж өгнө. Ингэхдээ хүчтэй түлхэж ер болохгүй. Мөн хурц, хатуу зүйл ашиглаж болохгүй гэдгийг анхаараарай. Ингэсний дараагаар зориулалтын тос буюу " Cuticle oil, cream " түрхэнэ. Энэ тос нь хумсыг эрүүлжүүлж, бат бэх болгодог. Эрүүл хумсыг арчилж өгвөл бүр илүү хурдан ургана шүү дээ.

Хамгийн гол нь хумсаа байнга арчилж байх хэрэгтэй. Орой унтахынхаа өмнө хумсандаа тос түрхэж тойрог хэлбэрээр хурууныхаа өндөгөөр массажлаж өгнө. Мөн зарим нэг сонирхолтой зөвөлгөөнүүдээс хүргэхэд

Шүршүүрт орж байх үедээ хумсан дээрээ ус хүчтэй шүрших.

Ямар нэгэн хатуу биетийг өдөр 10 удаа хумсаараа майжих.

Хумсанд их хүч даралт өгвөл их хурдан ургадаг гэдэг юм байна лээ.

Хумсны ургалтанд таны эрүүл мэнд талаас нөлөөлдөг зүйлс :

Цусны эргэлт

Биеийн дулаан

Шим тэжээл

Стрэсс энэ 4 бол хумсны ургалт мөн эрүүл бат бөх чанарт хамгийн их нөлөөлдөг.

Тиймээс байнгын идэвхитэй хөдөлгөөнд байж цусны эргэлтээ сайжируулах, биеийн дулааныг тогтмол +36 хэм орчимд байлгах, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх, стрэссээс хол байх зэрэг нь таний эрүүл мэнд болоод хумсанд тань маш их хэрэгтэй байх нь.

Хумсны урт

Хумсанд гоё сайхан харагдах зохих урт гэж байдаг. Хумсаа хэт урт ургуулах нь амархан хугарах болоод өөрт их төвөгтэй мэт санагддаг. Одоо үед урт хумс моодноос гараад байгаа шүү дээ.

Хумсыг гоё сайхан харагдуулах зохистой урт бол хумсны үзүүр буюу бидний French тавидаг хэсэг нь бүхэл хумсны 1/3 -ээс 1/4 - тэй тэнцэх хэмжээний байх. Хумсны Half Moon буюу цагаан хэсэг нь 2 - 3 мм харагдаж байх.

Хумсны хэлбэрийн хувьд дугуй, дөрвөлжин, шовх гээд хүн хний сонирхол өөр. Гэрийн нөхцөлд өөрөө хумсаа засахад дугуй юмуу дөрвөлжин нь засахад хялбар учир ихэнхи бүсгүйчүүд ийм хумстай байдаг.

Дугуй : Дугуй засалт нь ямарч хүнд тохирохоор их энгийн.

Зуувин : Дугуй хэлбэрийн өнцгийг арай жаахан үрж шовхдуу болгож өгсөн. Энэ хэлбэр нь хумсыг урт харагдуулдаг бөгөөд их эмэгтэйлэг хэлбэр юм.

Шовх : Зуувин хэлбэрийг бүр илүү үрж шовх болгосон хэлбэр нь өөрийн хумсыг ийм болгохоос илүү хиймэл хумсанд илүү тохиромжтой. Өөрийн хумсыг ингэж үзүүр лүүгээ нарийхан болговол хугарч, гэмтэх нь амархан болдог.

Дөрвөлжин : Хамгийн түгээмэл байдаг хэлбэр. Өнцөг нь хурц эсвэл бага зэрэг мохоо байдаг. Найл арт хийхэд хамгийн тохиромжтой.

Мэдээ маань та бүхэнд таалагдаж бага ч гэсэн тус болж чадна гэж найдаж бйана. 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Үнэн үг

like

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

нарийн сайхан мэдээлэл бэ кккэ

Ame

Bayarlalaa 2oo ^^

asdfghjkl

like like big big like

Ame

Za taalagdsan bol humsaa sain archilaarai ^^

esui (зочин)

bayrlalaa

Ame

zuer zuer, oor medmeer zuil bval heleerei ^^

ЛоПП HeaRT♡

Taalagdlaa... Bayrloo :)

Ame

Zuer ee ^^

asdfghjkl

huleey dooo urgahiig ni

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 

Blog Template by YummyLolly.com
Sponsored by Free Web Space